A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 73

Улаанбаатар хот

ЭМ,ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ХИЛИЙН БООМТЫГ ТОГТООХ ТУХАЙ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 14.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эм, эмнэлгийн хэрэгслийг Чингис хаан, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги боомтоор нэвтрүүлж байхаар тогтоосугай.

/ Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 239, 342 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон /

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд зааснаас бусад хилийн боомтоор эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эмийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 120 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА