A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААР, ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 443 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААР, ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 443 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 334

Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2011 оны 45 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайдын яамны орон тоог дипломат ажилтан 4, үйлчилгээ техникийн ажилтан 1, нийт 5 орон тоотой байхаар тогтоосугай.

/Энэ тогтоолын 1-р зүйлийг ЗГ-ын 2014 оны 245-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2008 оны 336 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгж"-д дор дурдсан агуулгатай 272дахь заалт нэмсүгэй:

272_# Ром евро 1.300
3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтны орон тоог нэгээр нэмэгдүүлсүгэй.

/Энэ тогтоолын 3-р зүйлийг ЗГ-ын 2014 оны 245-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/