A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЗЭРЭГ ДЭВИЙН НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 50

Улаанбаатар хот

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЗЭРЭГ ДЭВИЙН НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 19, 21.1.1, Төрийн албаны тухай хуулийн 28.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг хавсралт ёсоор баталж, 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдэл олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР