A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЯАМ, АГЕНТЛАГААС ОЛГОХ ШАГНАЛЫН ТУХАЙ (Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЯАМ, АГЕНТЛАГААС ОЛГОХ ШАГНАЛЫН ТУХАЙ

(Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Хэвлэх

1997 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 53

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол Улсын яам, Засгийн газрын тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлаг (цаашид яам, агентлаг гэнэ)-аас дор дурдсан шагнал олгож байхаар тогтоосугай:

а/хүндэт дэвтэрт бичигдсэн тухай дурсгалын гэрчилгээ;

б/жуух бичиг.

2.Яам, агентлагаас олгох шагналын нийтлэг тодорхойлолт, дагалдах мөнгөн шагналын хэмжээг хавсралтын ёсоор баталсугай.

З.Сайд, агентлагийн дарга нарт даалгах нь:

а/энэхүү тогтоолын 2 дугаар зүйлд заасан мөнгөн шагналыг тухайн байгууллагын төсвийн хэмнэлт, өөрийн орлогоос гаргаж байсугай;

б/яам, агентлагийн шагналын сан байгуулан, зарцуулах журмыг баталж мөрдүүлсүгэй;

в/яам, агентлагаас олгох шагналын журам, тодорхойлолт, загварыг энэ тогтоолд нийцүүлэн шинэчлэн баталж мөрдүүлсүгэй.

4.Яам, агентлагаас олгох шагнал (хүндэт дэвтэрт бичигдсэн тухай дурсгалын гэрчилгээ, жуух бичиг)-ыг шинэ загвараар хийлгэх хүртэл хугацаанд хэрэв нөөцтэй бол хуучин загварын шагналаар шагнаж байхыг сайд, агентлагийн дарга нарт зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БӨГӨӨД САНГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ш.АЛТАНГЭРЭЛ