A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2000 ОНД ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААЛГАХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

2000 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 33

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.2000 онд цэргийн албыг дүйцүүлэн хаалгах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Тогтоосон хязгаарт багтаан цэргийн албыг дүйцүүлэн хаалгах арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай..

3.Орон нутагт цэргийн албыг дүйцүүлэн хаалгах ажлыг зохион байгуулж байгаа байдалд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндоржид үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ