Хэвлэх DOC Татаж авах
2000 ОНЫ ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2000 ОНЫ ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2000 оны 3 дугаар сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 39



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Улсын төвлөрсөн төсөвт 2000 онд татвар, хураамж болон бусад орлого төвлөрүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, улсын төвлөрсөн төсвөөс нийслэлийн төсөвтэй харьцуулахаар шилжүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар, улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 2000 онд санхүүжүүлэх барилга, байгууламж, төсөл арга хэмжээний жагсаалтыг 3 дугаар хавсралтаар, улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтын зориулалтаар замын сангаас болон төвлөрсөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зам, гүүрийн барилга, байгууламжийн жагсаалтыг 4 дүгээр хавсралтаар /3, 4, 5 дугаар хавсралтыг 2000 оны 136 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ тус тус баталсугай.


2.Сангийн сайд Я.Очирсүхэд даалгах нь:


а/хөрөнгийн эх үүсвэргүйгээс 1999 онд санхүүжигдээгүй 5 дугаар хавсралтад дурдсан барилга байгууламж, төсөл арга хэмжээг 2000 оны Ш улиралд багтаан санхүүжүүлсүгэй;


б/улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих барилга байгууламж, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдээс боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, их засварын ажлыг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажилласугай.


3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг ханган биелүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Сангийн сайд Я.ОЧИРСҮХ