A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 ОНЫГ "ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ, ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ" БОЛГОХ ТУХАЙ

2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 203

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тэмдэглэж Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орон даяар 2001 оныг "Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх жил" болгон зарласугай.

2. 2001 оныг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх жил болгосонтой холбогдуулан салбарын мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт үүрэг болгосугай.

3. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгах нь:

а/үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлж байсугай;

б/улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах үйлдвэр, аж ахуйн газрын техник, технологийг шинэчлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх төслийг гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах арга хэмжээ авсугай.

4. Дотоодын болон гадаадын зах зээлээс тааламжтай нөхцөлөөр хөрөнгө дайчилж эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын эх үүсвэр төвлөрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх арга хэмжээ авахыг Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбатад зөвлөсүгэй.

5.Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг бүх шатны банкны болон төрийн бус байгууллага, олон нийтэд уриалсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ