A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО ХУВААРИЛАЛТЫН ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

2002 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 25

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2002 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн дагуу төсөвт төвлөрөх татварын орлогыг төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан бодит гүйцэтгэлд үндэслэн дараахь байдлаар төв, орон нутгийн төсөвт хуваарилахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай:

а/улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлсэн дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 80 хувийг Монгол Улсын хүн амд тухайн аймаг, нийслэлийн хүн амын эзлэх хувийн жингээр тооцон хавсралт ёсоор орон нутагт хуваарилан шилжүүлэг хийж байх;

б/тухайн аймаг, нийслэлээс улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлсэн дотоодод үйлдвэрлэсэн архины онцгой албан татварын орлогын 50 хувийг аймаг, нийслэлийн төсөвт буцаан хуваарилж байх.

2. Улсын төвлөрсөн төсөвт татварын орлого төвлөрүүлэх тухай хууль тогтоомж зөрчсөн аймаг, орон нутагт тухайн зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд орлогын буцаан хуваарилалтыг хойшлуулж байсугай.

З. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн байдал, үр дүнг 2002 оны 4 дүгээр сард Засгийн газарт танилцуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН