A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 ОНЫГ "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОХ ТУХАЙ

2002 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 21

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2002 оныг "Хөрөнгө оруулалтыг дэмжих жил" болгон зарласугай.

2. Хөрөнгө оруулалтыг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах, зохицуулах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, Хөрөнгө оруулалтыг дэмжих жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Хөрөнгө оруулалтын эдийн засаг, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг татах, сурталчлах арга хэмжээ авахыг Үндэсний зөвлөлийн дарга Ч.Улаанд даалгасугай.

4. Хөрөнгө оруулалтыг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН