A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 ОНЫГ ОЮУТНЫ ЖИЛ БОЛГОХ ТУХАЙ

2002 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 24

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2002 оныг Оюутны жил болгон зарласугай.

2. Оюутны жилд хийх ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

3. Оюутны жилд хийх ажлын төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор баталж, түүнд шаардагдах хөрөнгийн 45.0 (дөчин таван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

4. Оюутны жилийн ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж дүнг нь 2002 оны 12 дугаар сард Засгийн газарт танилцуулахыг Үндэсний хорооны дарга А.Цанжидад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайд бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.БАТБАЯР