Хэвлэх DOC Татаж авах
2003 ОНЫГ ХОРШООНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 ОНЫГ ХОРШООНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОХ ТУХАЙ


2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 255



Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. 2003 оныг хоршооны хөгжлийг дэмжих жил болгон зарласугай.


2. Хоршооны хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохиох үйл ажиллагааны төлөвлөгөөг 1 дүгээр хавсралт ёсоор, түүнд шаардагдах хөрөнгийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


3. Хоршооны хөгжлийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах, үр дүнг 2003 оны 12 дугаар сард Засгийн газарт танилцуулах үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн дарга Д.Насанжаргалд хариуцуулсугай.


4. Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн орон нутагт хоршооны сургалтыг үр дүнтэй болгох, хоршооны хөгжлийг дэмжих, зөвлөлгөө өгөх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


5. 2003 оныг хоршооны хөгжлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэж өгөхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ