A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ


2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр .


Улаанбаатар хот


Дугаар 176



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалт, 33 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. "2005 онд хувьчлах хуулийн этгээдийн жагсаалт"-ыг 1 дүгээр, "2005 онд өөрчлөн байгуулалт хийх болон хувьчлалын бэлтгэл хангуулах хуулийн этгээдийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай


2. Энэхүү тогтоолыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд даалгасугай


Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ


Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ