A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ

2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 190

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Оюутны дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөх, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах зуун буудалт даам, Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг 2006 онд Монгол Улсад зохион байгуулахаар тогтсугай

2. Дээрх тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2006 оны спортын төвлөрсөн арга хэмжээний төсөвт багтаан санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Т.Ганди нарт даалгасугай

3. Тэмцээнийг зохион байгуулалтын өндөр хэмжээнд явуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Т.Гандид үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ