Хэвлэх DOC Татаж авах
2006 ОНД ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХУВЬЧАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 ОНД ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХУВЬЧАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ


2006 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 77



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. 2006 онд эхний ээлжинд хувьчлах хуулийн этгээдийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэхүү жагсаалтад заасан хуулийн этгээдийг хувьчлах ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох яамдтай хамтран зохион байгуулах, “2005 онд хувьчлах, өөрчлөн байгуулах хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2005 оны 176 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан арга хэмжээг хэрэгжүүлж дуусгахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.


З. Хувьчлалын бэлтгэл ажлын хүрээнд эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тухайн салбарт гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн үр ашигт дүн шинжилгээ хийж, салбарын өрийн сүлжээг тайлах, эрчим хүчний зохицуулалтын орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулж Засгийн газарт оруулахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд тус тус даалгасугай.


4. Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх саналыг хамтран боловсруулж 2006 оны 4 дүгээр сард багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд тус тус даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД