Хэвлэх DOC Татаж авах
2006 ОНД ХУВЬЧЛАХ,ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГА, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 ОНД ХУВЬЧЛАХ,ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГА, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ


2006 оны 5 дугаар сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 116



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “2006 онд хувьчлах, өөрчлөн байгуулах нийгмийн салбарын байгууллагын жагсаалт”-ыг 1 дүгээр, “2006 онд эхний ээлжинд худалдах нийгмийн салбарын төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2. Энэхүү тогтоолыг холбогдох яамдтай хамтран хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.  


 /Энэ тогтоолд байсан "эхний ээлжинд" гэдэг үгийг ЗГ-ын 2006 оны 244-р тогтоолоор хассан/


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД