Хэвлэх DOC Татаж авах
2007 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ


2007 оны 3 дугаар сарын 7-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 49



Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.6, 34.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Авто замын салбарт улсын төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд гүйцэтгэгчийг нь шууд сонгон гэрээ байгуулж хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.


2. Хавсралтаар батлагдсан авто зам, гүүрийн барилгын ажлыг Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд тусгагдсан төсөвт өртөгт багтаан Сангийн яамтай зөвшилцөн гэрээ шууд байгуулан гүйцэтгүүлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны төсвийн ерөнхийлөн захирагчид зөвшөөрсүгэй.


3. Гэрээ шууд байгуулахдаа санхүү болон техникийн чадавхи сайтай, найдвартай гүйцэтгэгчийг сонгож, хэрэгжилтийн явцад хяналт тавьж, мэргэжил арга зүйн заавар, аргачлалаар хангаж ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд   Сангийн сайд   Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд
М.ЭНХБОЛД   Н.БАЯРТСАЙХАН   Ц.ЦЭНГЭЛ