Хэвлэх DOC Татаж авах
2007 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 289



Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу улсын төсвийн болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг 2007 оны 2 дугаар сарын 15-ны дотор бэлэн болгож, барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэгчийг 5 дугаар сарын 1-ний дотор сонгон шалгаруулж, ажлыг эхлүүлсэн байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.


2. 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан зарим төсөл, арга хэмжээ, их засварын ажлын дэлгэрэнгүй жагсаалтыг төсвийн ерөнхийлөн захирагчдын саналыг үндэслэн 2007 оны 1 дүгээр сарын 1-ний дотор батлан хэрэгжүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайханд, тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй жагсаалтыг батлан хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай.


3. Энэ тогтоолын 1, 2 дугаар зүйлд тусгагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалт болон ажлын гүйцэтгэл, явцын талаархи мэдээллийг улирал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр гарган Засгийн газарт танилцуулж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд нарт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд   Сангийн сайд
М.ЭНХБОЛД   Н.БАЯРТСАЙХАН