A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 ОНД ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

2007 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 58

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн 2007 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг дор дурдсанаар тогтоосугай:

а/эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан байгууллага, аж ахуйн нэгжийн гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг хавсралтад зааснаар;

б/энэхүү тогтоолын хавсралтад заагдаагүй салбар болон шашны байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар;

в/боловсролын болон шинжлэх ухааны байгууллагад ажиллах гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг нийт ажиллагчдын 30 хүртэл хувь, гадаад хэлээр дагнан сургалт явуулдаг боловсролын байгууллагад 40 хүртэл хувь байхаар;

г/гадаадын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, хүмүүнлэг, тусламжийн байгууллага болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг нийт ажиллагчдын 40 хүртэл хувь байхаар.

2. Энэ тогтоолын хавсралтад заасан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

3. Гадаадын зээл, тусламж болон дотоодын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зам, барилга байгууламж барихад энэ тогтоолд заасан хувийг баримтлах боломжгүй бол тухай бүр Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ