A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 ОНД ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 220

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.6, 34.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд гэрээ шууд байгуулан гүйцэтгэгчийг нь сонгох эрчим хүчний төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд тусгагдсан төсөвт өртөгт багтаан Сангийн сайдтай зөвшилцөн гэрээ шууд байгуулан гүйцэтгүүлэхийг түлш, эрчим хүч, барилга, хот байгуулалтын төсвийн ерөнхийлөн захирагч болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвшөөрсүгэй.

3. Гэрээ шууд байгуулахдаа санхүүгийн болон техникийн чадавхи сайтай, дадлага туршлагатай, найдвартай гүйцэтгэгчийг сонгож, хэрэгжилтийн явцад хяналт тавьж, мэргэжил, арга зүйн заавар, аргачиллаар хангаж ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

Түлш, эрчим хүчний сайд Б.ЭРДЭНЭБАТ