Хэвлэх DOC Татаж авах
2008 ОНЫГ “ХҮНСНИЙ ХАНГАМЖ,АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖИЛ” БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 ОНЫГ “ХҮНСНИЙ ХАНГАМЖ,АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖИЛ” БОЛГОХ ТУХАЙ


2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 339



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарласугай.


2. “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил”-ийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.


3. “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил”-ийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэн баталж, түүнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлж, ажлын явц, үр дүнг улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахыг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил”-ийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуягт даалгасугай.


4. “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил”-ийн хүрээнд орон нутагтаа зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргаж, биелэлтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                С.БАЯР


Хүнс, хөдөө аж ахуйн сайд                                                                                                      Ц.ГАНХУЯГ