Хэвлэх DOC Татаж авах
2008 ОНД ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 ОНД ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ


2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 75



Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн 2008 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг хавсралтын ёсоор баталсугай.


2. Энэ тогтоолын хавсралтад заасан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.


3. Гадаадын зээл, тусламж болон дотоодын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зам, барилга байгууламж барихад энэ тогтоолд заасан хувийг баримтлах боломжгүй бол тухай бүр Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                         С.БАЯР


Нийгмийн хамгаалал,


хөдөлмөрийн сайд                                                                                                                             Д.ДЭМБЭРЭЛ