Хэвлэх DOC Татаж авах
2009 ОНЫГ “ҮЙЛДВЭРЖҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 ОНЫГ “ҮЙЛДВЭРЖҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОХ ТУХАЙ


2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 62



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарласугай.


2. “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 1 дүгээр хавсралтын ёсоор, жилийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


3. “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, явцыг улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт даалгасугай.


4. “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж, явцыг улирал бүрийн дараа сарын 10-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тайлагнаж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


5. “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх замаар зохион байгуулахыг ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт үүрэг болгосугай. 


      Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                               С.БАЯР 


       Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн


       үйлдвэрийн сайд                                                                                                                    Т.БАДАМЖУНАЙ