Хэвлэх DOC Татаж авах
2009 ОНД ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 ОНД ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ


2009 оны 2 дугаар сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 59



Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн 2009 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг хавсралтын ёсоор баталсугай.


(Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2009-09-16-ны өдрийн 286 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)


2. Энэ тогтоолын хавсралтад заагаагүй салбар болон шашны байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчийн 5 хүртэл хувь, гадаад болон дотоодын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, хүмүүнлэг, тусламжийн байгууллага болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг нийт ажиллагчдын 30 хүртэл хувь байхаар тус тус баталсугай.


3. Энэ тогтоолын хавсралтад заасан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлан ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                   С.БАЯР


Нийгмийн хамгаалал, 


   хөдөлмөрийн сайд                                                                               Т.ГАНДИ