Хэвлэх DOC Татаж авах
2010 ОНЫГ “БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ЖИЛ” БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 ОНЫГ “БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ЖИЛ” БОЛГОХ ТУХАЙ


2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 377



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласугай.


2. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийг хавсралт ёсоор баталсугай.


(Хавсралтад 2010-05-26-ны 129-р  тогтоолоор нэмэлт орсон).


3. Бизнесийн орчинг сайжруулах талаар холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах, Засгийн газар болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан бизнесийн холбогдолтой дүрэм, журмыг цэгцлэх ажлыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэхийг холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.


4. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд эрхэлсэн салбар, харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж, төрийн байгууллагуудаас хувийн хэвшил, иргэдэд үзүүлэх үйлчилгээг “нэг цонх”, “нэг цэг”-ийн зарчимд шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


5. Энэ тогтоолын хэрэгжилтийн явцад байнгын хяналт тавьж, биелэлтийн явц, үр дүнг Засгийн газрын хуралдаанд улирал тутам танилцуулж, нийтэд тогтмол мэдээлж байхыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунд үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                          С.БАТБОЛД


Монгол Улсын сайд,


Засгийн газрын Хэрэг


эрхлэх газрын дарга                                                        Ч.ХҮРЭЛБААТАР