Хэвлэх DOC Татаж авах
2010 ОНД ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 ОНД ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ


2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 78



Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн 2010 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэхүү тогтоолын хавсралтад заагдаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийн газар, дотоодын төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах хууль ёсны зөвшөөрөл бүхий гадаадын төрийн бус байгууллагад ажиллах гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг нийт ажиллагчдын 30 хүртэл хувь байхаар тус тус баталсугай.


3. Энэ тогтоолын хавсралтад заасан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлан ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай. 


                Монгол Улсын Ерөнхий сайд                                               С.БАТБОЛД 


              Нийгмийн хамгаалал, 


                хөдөлмөрийн сайд                                                                 Т.ГАНДИ