A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 86

Улаанбаатар хот

2010 ОНД ХУВЬЧЛАХ,ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "2010 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Жагсаалтад заасан төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд даалгасугай.

3. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрд ногдох хувьцааг шилжүүлэх, хувьцааны тодорхой хэсгийг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд үе шаттайгаар арилжаалах талаар тодорхой санал боловсруулж 2010 оны III улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо /Д. Сугар/ -нд даалгасугай.

(Хавсралтын 2, 3 дахь заалтыг 2010-07-21-ний 198-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР