- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 2005 ОНЫГ “БИЧИЛ САНХҮҮ, ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 ОНЫГ "БИЧИЛ САНХҮҮ, ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ
2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 223
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2005 оныг "Бичил санхүү, жижиг, дунд бизнесийг дэмжих жил" болгон зарласугай.
2. "Бичил санхүү, жижиг, дунд бизнесийг дэмжих жил"-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, уг ажлыг удирдан зохицуулах үндэсний хорооны бүрэлдэхүүний талаар санал боловсруулж Засгийн газарт оруулахыг Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт тус тус даалгасугай.
3. "Бичил санхүү, жижиг, дунд бизнесийг дэмжих жил"-ийн хүрээнд зохиогдох арга хэмжээг дэмжиж ажиллахыг Монгол банкны Ерөнхийлөгч О.Чулуунбатад зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Гадаад хэргийн сайд Ц.МӨНХ-ОРГИЛ
Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A