Хэвлэх DOC Татаж авах
2011 ОНД НҮБ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ЦЭРГИЙН БАГ ОРОЛЦУУЛАХ БОЛОН ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 ОНД НҮБ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ЦЭРГИЙН БАГ ОРОЛЦУУЛАХ БОЛОН ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ


2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 50



Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. 2011 онд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.


2. Энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын хамтарсан сургалт, дадлагад цэргийн баг оролцуулахад шаардагдах 1.428.856.640 (нэг тэрбум дөрвөн зуун хорин найман сая найман зуун тавин зургаан мянга зургаан зуун дөчин) төгрөгийн үнэ бүхий техник, материал хэрэгслийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор баталж Зэвсэгт хүчний нөөцөөс, 6.824.664.220 (зургаан тэрбум найман зуун хорин дөрвөн сая зургаан зуун жаран дөрвөн мянга хоёр зуун хорин) төгрөгийн үнэ бүхий техник, материал хэрэгслийн жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор баталж Зэвсэгт хүчний урсгал хангалтаас гарган, гүйцэтгэлийг эргэн тооцохыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Бямбажавт зөвшөөрсүгэй.


3. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багийн гадаад томилолтын зардалд шаардагдах 5.220.607.800 (таван тэрбум хоёр зуун хорин сая зургаан зуун долоон мянга найман зуун) төгрөгийг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрөөс, бусад шаардлагатай 289.006.370 (хоёр зуун наян есөн сая зургаан мянга гурван зуун далан) төгрөгийн үнэ бүхий техник, материал хэрэгслийг төсвийн багцаасаа гаргахыг Батлан хамгаалахын сайд Л.Болдод зөвшөөрсүгэй.


4. Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цэргийн багуудын бэлтгэлийг сайтар хангаж, цэргийн багуудын ээлж солилцох ажиллагаа болон олон улсын хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Бямбажав нарт тус тус даалгасугай. 


              Монгол Улсын Ерөнхий сайд                                      С.БАТБОЛД 


            Батлан хамгаалахын сайд                                             Л.БОЛД