A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 1

Улаанбаатар хот

2012 ОНЫГ "ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2012 оныг "Өрхийн хөгжлийг дэмжих жил " болгон зарласугай.

2. "Өрхийн хөгжлийг дэмжих жил"-ийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. "Өрхийн хөгжлийг дэмжих жил"-ийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, явц, дүнг улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг Үндэсний хороонд даалгасугай.

4. "Өрхийн хөгжлийг дэмжих жил"-ийн ажлыг эрхлэх ажлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хийсэн ажлын тайланг Үндэсний хороонд улирал тутам хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. "Өрхийн хөгжлийг дэмжих жил"-ийн ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хорооны үйл ажиллагааны зардалд зориулан 200.0 (хоёр зуун) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ