Хэвлэх DOC Татаж авах
1996 ОНД ГҮЙЛГЭЭНИЙ САНГААС АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУДАЛДАХ АЛТ, МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1996 ОНД ГҮЙЛГЭЭНИЙ САНГААС АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУДАЛДАХ АЛТ, МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ


1996 оны 3 дугаар сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 13



Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Эрдэнэсийн гүйлгээний сангаас 1996 онд аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд худалдах алтыг 322,0 кг хүртэл, мөнгийг 2496,0 хүртэл кг-аар тогтоосугай.


2.Эрдэнэсийн гүйлгээний санд үйлдвэрүүдээс худалдан авсан алтыг тухай бүр олон улсын стандартад хүргэн зохих журмын дагуу цэвэршүүлж, үнэ тааламжтай нөхцөлд борлуулж, Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байхыг Монголбанк /Д.МОЛОМЖАМЦ/-д зөвшөөрсүгэй.


ДАРГА Н.БАГАБАНДИ