A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1999 ОНЫ УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ТЭНЦЛИЙГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 123

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 1999 оны төвлөрсөн төсвийн тухай хуулийг баталсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай:

1/Монгол Улсын 1999 оны төсөв ихээхэн хүндрэлтэй байгааг харгалзан орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг багасгах боломжийг эрж хайх, төсвийн нөөцийг бүрэн дайчлах, төв, орон нутгийн төсвийн зохистой харьцааг бий болгож төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг хангах ажлыг оны эхнээс шуурхай зохион байгуулж, төсвийн тэнцлийг сайжруулах талаархи саналаа энэ онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/Улсын төсвийн 1998 оны гүйцэтгэл болон гадаад, дотоод нөлөөллийг харгалзан Монгол Улсын 1999 оны төвлөрсөн төсвийн тодотголыг боловсруулж 1999 оны 4 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3/Монгол Улсын 1999 оны төвлөрсөн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад байнгын хороогоор дэмжигдсэн боловч төсөвт тусгагдаагүй үлдсэн эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий саналуудыг хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялуулан авч үзэж, төсвийн тодотголд тусгах арга хэмжээ авах.

2.Уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Я.Эрхэмбаяр/-нд даалгасугай.

ДЭД ДАРГА Д.ГАНБОЛД