A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • 1995 ОНООС ӨМНӨ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ИРГЭНД НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 88

Төрийн ордон, Улаанбаатар хот

1995 ОНООС ӨМНӨ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ИРГЭНД НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.1995 оноос өмнө цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон иргэнд нэг сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох ажлыг 2008 онд багтаан зохион байгуулахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦ