Хэвлэх DOC Татаж авах
1995 ОНООС ӨМНӨ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ИРГЭНД НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1995 ОНООС ӨМНӨ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ИРГЭНД НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ


2007 оны 11 сарын 30 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 88



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.1995 оноос өмнө цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон иргэнд нэг сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох ажлыг 2008 онд багтаан зохион байгуулахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН