A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1996 ОНД ОЛБОРЛОХ, ТӨВ БАНКИНД ХУДАЛДАН АВАХ АЛТНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 06

Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн хоёрт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Улсын хэмжээгээр 1996 онд олборлох алтны дээд хэмжээг 5500 кг-аар, Төв банкинд худалдан авах алтны доод хэмжээг 4220 кг /цэвэр жингээр/-аар тогтоосугай.

ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ