Хэвлэх DOC Татаж авах
2002 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2002 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ


2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 48



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын Их Хурлын 2002 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:


1/ Монгол Улсын 2003 оны төвлөрсөн төсвийн тухай хуулийн төсөл;


2/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2003 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл


батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


3/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2003 онд баримтлах бодлого батлах


тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


4/ Байгаль орчны төлөв байдлын 2001 оны тайлан;


5/ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуультай нийцүүлэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


6/ Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


7/ Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл;


8/ Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн олон улсын худалдааг зохицуулах хуулийн болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналтын тухай хуулийн төсөл;


9/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл;


10/ Арбитрын тухай хуулийн төсөл;


11/ Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийн төсөл;


12/ Мансуурлын хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн төсөл;


13/ Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


14/ Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


15/ зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;


16/ бусад.вах .


2. Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төсөл санаачлагчдаас санал болгосон болон шаардлагатай гэж үзсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2002 оны 9 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлбэл энэ оны намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.


3. Улсын Их Хурлын 2002 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Д.Батбаатар/-т даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР