Хэвлэх DOC Татаж авах
2003 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2003 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ


2003 оны 06 дугаар сарын 20-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 36



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын Их Хурлын 2003 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:


1/ Монгол Улсын 2004 оны улсын төсвийн тухай хуулийн төсөл;


2/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


3/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2004 онд баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


4/ Баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төсөл;


5/Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн шинэчилсэн найруулга;


6/ Биеийн тамир спортын тухай хуулийн төсөл;


7/ Монгол улсад хүний эрхийг хангах Yндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


8/ Иод дутлын эмгэгээс сэргийлэх тухай хуулийн төсөл;


9/ Рашааны тухай хуулийн төсөл;


10/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах журмын тухай хуулийн төсөл;


11/ Мэдээллийн технологийн тухай хуулийн төсөл;


12/ Гэр бүл дэх хүчирхийллийн эсрэг хуулийн төсөл;


13/ зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;


14/ бусад.


2. Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төсөл санаачлагчдаас санал болгосон болон шаардлагатай гэж үзсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2003 оны 9 дугаар сарын 20-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлбэл энэ оны намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй


3.Улсын Их Хурлын 2003 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Н.Лувсанжав/-т даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ