Хэвлэх DOC Татаж авах
2002 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2002 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ


2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 7



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын Их Хурлын 2002 оны хаврын ээлжит чуулганаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хуулиар хугацаа зааж хэлэлцэхээр тогтсон дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:


1/ Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;


2/ Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;


3/ Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүл мэндийн тухай болон Эмийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


4/ Байгаль орчныг хамгаалах тухай, Ан агнуурын тухай, Ойн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


5/ Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;


6/ Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


7/ Авилгалын эсрэг хуулийн төсөл, Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн төсөл;


8/ Монгол Улсын 2001 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн тайлан;


9/ бусад.


2. Улсын Их Хурлын чуулганы хэлэлцүүлгийн шатанд байгаа дараахь хууль, тогтоолын төслийг 2002 оны хаврын ээлжит чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсугай:


1/ Газрын тухай багц хуулийн төсөл;


2/ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төсөл;


3/ Зэвсэгт хүчний тухай хуулийн төсөл;


4/ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;


5/ Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


6/ бусад.


3. Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төсөл санаачлагчдаас санал болгосон болон шаардлагатай гэж үзсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2002 оны 3 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлбэл энэ оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.


4. Улсын Их Хурлын 2002 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Д.Батбаатар/-т даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН


ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР