Хэвлэх DOC Татаж авах
5000-ТЫН ДЭВСГЭРТ БОЛОН 20, 50, 100, 200 ТӨГРӨГИЙН ЗООСОН МӨНГӨН ТЭМДЭГТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОХ, ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

5000-ТЫН ДЭВСГЭРТ БОЛОН 20, 50, 100, 200 ТӨГРӨГИЙН ЗООСОН МӨНГӨН ТЭМДЭГТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОХ, ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ


1995 оны 5 дугаар сарын 23-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 33



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1."Мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт батлах, эрх олгох тухай" Монгол Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 9-ний 46, 48 дугаар тогтоолын дагуу хэвлэгдсэн "5000 төгрөг"-ийн дэвсгэрт болон "20 төгрөг", "50 төгрөг", "100 төгрөг", "200 төгрөг"-ийн зоосон мөнгөн тэмдэгтийг Монгол Улсын хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцсугай.


2.Бэлэн мөнгөний гүйлгээний байдал, хэрэгцээг харгалзан Монгол Улсын Банкны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "5000 төгрөг"-ийн дэвсгэрт болон "20 төгрөг", "50 төгрөг", "100 төгрөг", "200 төгрөг"-ийн зоосон мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргахыг Монголбанк (Д.Моломжамц)-д зөвшөөрсүгэй.


ДАРГА Н.БАГАБАНДИ