A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 58

Төрийн ордон. Улаанбаатар хот

YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2006 ОНЫ 05 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 30.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57.6 дахь хэсгийн "Энэ хуулийн 41.9, 42.8-д заасан хөрөнгийг улсын орлого болгох шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах ба энэ талаар гомдол гарвал сум буюу сум дундын, дүүргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "… шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ