Хэвлэх DOC Татаж авах
YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2006 ОНЫ 05 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2006 ОНЫ 05 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ


2006 оны 06 сарын 16 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 58



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 30.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57.6 дахь хэсгийн “Энэ хуулийн 41.9, 42.8-д заасан хөрөнгийг улсын орлого болгох шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах ба энэ талаар гомдол гарвал сум буюу сум дундын, дүүргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ