Хэвлэх DOC Татаж авах
Yндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02-р тогтоолоор хүчингүй болсон

Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02-р тогтоолоор хүчингүй болсон

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Yндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийн тухай


2012 оны 01 сарын 12 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 05



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ”гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ