A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 4 сарын 09 өдөр

Дугаар 29

Төрийн ордон, Улаанбаатар хот

Yндсэн хуулийн цэцийн 2009 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийн "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн "Хурлын бүрэн эрхийн хугацааны 50-иас илүү хувь өнгөрсөн тохиолдолд тухайн Хурлыг энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан үндэслэлээр тараахыг хориглоно" гэсэн заалт нь Монгол Улсын Yндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчсөн байна" гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийн "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн "…, эсхүл дээд шатны…" гэсэн заалт, тус зүйлийн 25.5 дахь хэсгийн "Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна" гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

/Дээрх хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

3.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД