A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 72

Төрийн ордон. Улаанбаатар хот

YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2006 ОНЫ 07 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 30.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.3.1, 7.3.6 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1.2, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.3.3, 7.3.4, 7.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Хорин гуравдугаар зүйлийн 1, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2006 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ