A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 28

Төрийн ордон. Улаанбаатар хот

YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2006 ОНЫ 2/ 03 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 30.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3 дахь хэсэгт "Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлалыг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гаргана", 396.4 дэх хэсэгт "Бусад эрхийг сэргээлгэх тухай өргөдлийг тухайн иргэнд эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргаж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2/03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ