Хэвлэх DOC Татаж авах
АВИЛГАЛЫН ЭСРЭГ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

АВИЛГАЛЫН ЭСРЭГ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1996 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 14



Авилгалын эсрэг хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:


1/Авилгалын эсрэг хуульд Засгийн газрын холбогдох шийдвэрийг нийцүүлэх;


2/Авилгалын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маягт, журмыг 1996 оны 6 дугаар сарын 1-ний дотор баталж мөрдүүлэх;


3/төрийн байгууллагуудыг нэгдсэн байруудад байрлуулах боломжийг судлан шийдвэрлэх зэргээр энэ хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээг 1996 оны 3 дугаар улиралд багтаан дуусгах.


ДАРГА Н.БАГАБАНДИ