A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 17

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар / Н.Энхбаяр /-т даалгасугай.

1/ Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг энэ хуультай нийцүүлэн, зохих хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/ Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Засгийн газар болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуультай нийцүүлэх;

3/ Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгалийн ургамлын тухай, Ан агнуурын тухай, Амьтны аймгийн тухай, Ойн тухай, Усны тухай хуулиар олгох зөвшөөрлийг энэ хуультай уялдуулан хянан үзэж, тодорхой санал боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ;

2. Энэ тогтоолын 1-д заасан арга хэмжээг 2001 оны 5 дугаар сарын 1-ний дотор авч хэрэгжүүлэхийг Засгийн газар / Н.Энхбаяр /-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ