A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 96

Төрийн ордон. Улаанбаатар хот

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГЫГ ТОМИЛОХ ТУХАЙ

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Баасай овогтой Дангаасүрэнг Авлигатай тэмцэх газрын даргаар томилсугай.

2. Энэ тогтоолыг 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ