Хэвлэх DOC Татаж авах
Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

 

 2011 оны 11 сарын 25 өдөр                                                                                     Дугаар 55                                                                             Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

     Авлигатай тэмцэх газрын албан

    хаагчийн  албан тушаалын цалингийн

    хэмжээг шинэчлэн тогтоох тухай

 

            Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

            1.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 1, 2 дугаар хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

 

            2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

            3.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2 дугаар хавсралтыг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус  дагаж мөрдсүгэй.

/Энэ заалтад 2012 оны 03 сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

 

 

 

 

 

                       

                       

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                   Д.ДЭМБЭРЭЛ