A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай /УИХ-ын 2011 оны 55-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/УИХ-ын 2011 оны 55-р тогтоолоор хүчингүй болсон/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2010 оны 10 сарын 21 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 52

Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоож, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ