A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 50

Төрийн ордон. Улаанбаатар хот

АВИЛГАЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 17.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Засгийн газраас 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Авилгалаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан "Авилгалын эсрэг амлалт" өгөх асуудал нь Төрийн албаны хуулиар нэгэнт зохицуулагдсан байх тул төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ